Регионы
Новости

“Улаанбаатар лиг” сурагчдын сагсан бөмбөгийн шигшээ тоглолтууд эхэллээ

10 Февраля, 2017
1247


“Улаанбаатар лиг” сурагчдын сагсан бөмбөгийн тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо, Нийслэлийн Боловсролын газар, ОХУ-ын Школьная баскетбольная лига “КЭС-БАСКЕТ” Төрийн бус байгууллагатай хамтран 2009-2010 оны хичээлийн жилээс эхлэн 8 дахь жилдээ бага, дунд, ахлах насны ангилалаар амжилттай зохион байгуулж байна.

Тэмцээний урьдчилсан тоглолт бага нас 2017.01.12-ны өдөр Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн зааланд явагдаж байна. Нээлтийн ажиллагаа 13:00 болно.

Харин дунд насны охид 2017.01.13-ны өдөр Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд, Дунд насны хөвгүүд “Шинэ Монгол” сургууль, Ахлах насны охид 2017.01.15-ны өдөр 3-р сургууль, Ахлах насны хөвгүүд Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд тус тус явагдана.

Бага, дунд, ахлах насны ангилалаар нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын 121 сургуулийн охид, хөвгүүдийн 6413 багийн 85000 мянга гаруй сурагч оролцож байна. Нийслэлд шалгарсан бага, дунд, ахлах насны шилдэг нийт 96 багийн 1152 сурагч – тамирчин өрсөлдөнө.

Шигшээ тоглолтууд 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Буянт Ухаа” спортын ордонд болно.

Нийслэлийн шигшээ тэмцээнээс шалгарсан Ахлах насны охид, хөвгүүдийн баг ОХУ-д болдог шувтаргын тоглолтонд оролцдог.